Социалистууд нийгэм дэх үйлдвэрлэлийг юу хамгийн үр дүнтэй болохыг
тооцоод гаргачихдаг инженерчлэлийн асуудал мэт үздэг.
Людвиг Фон Мизес
Зах зээл бол инженерчлэлийн тооцоолол биш. Зах зээл бол инженерчлэлийн тооцоолол биш. Зах зээл бол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хоорондын худалдах, худалдан авах харилцаа юм. Үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, худалдан авах чадварыг тодорхой мэдээллийн үндсэн дээр тооцоолон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ боловсруулдаг. Үйлдвэрлэгчдийн мэдээллийн систем бол чөлөөт зах зээлийн нийгэмд үнийн систем болдог. Харин социализмд тэрхүү хэрэглэгчдийн хүсэл зоригийг илэрхийлсэн мэдээллийн / үнийн / систем байдаггүй юм.
Социализм зах зээлийг инженерчлэж, үнэ, үйлдвэрлэлийн хэмжээг төрөөс тогтоосноороо тооцооллын систем ажиллана гэж үздэг. Гэвч хүний хүслийг тооцоолох боломжгүй юм. Зах зээл бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах эдийн засгийн ухаан билээ. Тийм байтал хүний хүслийг тооцоолж, түүнд нь тааруулсан бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх билээ. Социализмд төр зах зээлийн үйл ажиллагаанд оролцож хэрэглэгчдийн худалдан авах чадварыг тэгш байлгахыг зорьдог. Гэвч хүний хүслийг тэгшитгэж / эгалитари / болохгүй.
Социализмд иргэд бус төр нь баяждаг.
Өнөөдөр дэлхийн нийтэд чөлөөт зах зээлийн тогтолцоо үйлчилж байна. Тэд хэрэглэгчдийнхээ эрэлт, хэрэгцээг судлан хэрэглэгч бол хаан гэсэн уриатаагаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт зах зээл нь хэрэглэгчдэд тулгуурласан бус нийгмийн тодорхой институтэд тулгуурласан үйлдвэрлэлийн бодлого баримталдаг нь дэлхий дахинд хоцрогдлыг авчирсан билээ. Өнөөдөр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засгийн талаарх маргааныг хэн ч дэгдээхгүй байх. Учир нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системийг хэрэглэж байгаа улс орнуудад иргэд бус төр нь данхайж, өлсгөлөн ядууралтай нүүр тулаад байгаа билээ. Социализмд иргэд аскетизмтай / өөрийнхөө хэрэгцээг хязгаарлаж, хатамжлах маягаар амьдрах / нүүр тулдаг. Тэд өөрийнхөө хүсэл зориг, хэрэгцээгээ хязгаарлан хатамжилсанаараа эдийн засгаа дээшлүүлнэ гэж үздэг нь эндүүрэл юм.
Монгол зүйр үгэнд Иргэн баян бол төр баян гэсэн үг бий. Харин эдийн засаг бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах явдал юм. Дээрх хоёр үгнээс логик гаргалгаа гаргавал иргэн хязгааргүй хэрэгцээгээ хязгаарлах нь нөөцийн илүүдэлд хүргэдэг. Мао зидунь төмөрлөгийн илүүдэл нөөцийг бий болгосоноороо 1 сая хятад иргэд өлсгөлөнгөөр нас барж байсныг санах хэрэгтэй. Иргэд хэрэгцээгээ хязгаарлах аваас хязгаарлагдмал нөөц баялагтай болж, иргэн баялаг бүтээгч бус болно. Ийм л учраас социализмд баялаг бүтээгч иргэн гэсэн ойлголт байдаггүй. Социализмд иргэд нь баян бус төр нь баяждаг. Харин ядууралд автаж байгаа иргэддээ халамжийн бодлого баримталдаг. Ийм учраас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс орнуудад ядуурал аянга цахилгаан мэт нүүрлэдэг.
Монголын төр Интервенционист бодлого баримтлаж байна.
Монголын төр Интервенционист бодлого баримтлаж байгаа нь ядуурал өдрөөс өдөр ирэх тусам газар авах үндсэн шалтгаан болж байгаа юм.
Засгийн газар Интервенционист / Социализм, Капитализмын хоорон дахь зам, нийгмийн зохион байгуулалтын гуравдахь арга гэж өөрсдийгөө тодорхойлдог. Засгийн тогтоолоор зохицуулж, хянан шалгаж, чиглүүлж байдаг хувийн өмчийн систем / бодлого баримталж байгааг хэд хэдэн үйл явдлууд гэрчилж байна. Төр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон, хувийн бизнессменүүдийн гаргасан хохирлыг төр хариуцсан, өргөн хэрэглээний бараа болон бусад бараа бүтээгдэхүүний үнийг тогтоосон, барилгын салбарт хөндлөнгөөс оролцсон, хувийн хэвшлийг өөртөө нэгтгэсэн, нүсэр төсөв, бүтэц бүхий засгийн газрыг хөхүүлэн дэмжсэн, халамжийн систем нь өргөжсөөр байгаа гээд тоочвол маш олон Интервенционист, этатист социалист маягийн бодлогыг хэрэгжүүлж байна. Иймээс товчхон хэдхэн жишээг дуръдая.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох.
- 1998.01.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 71 төгрөг 01 мөнгө
- 2004.03.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 236 төгрөг 68 мөнгө
- 2005.07.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 251 òºãðºã 48 ìºíãº, сарын 42500
- 2007.10.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 535 òºãðºã 71 ìºíãº, ñàðын 90000
- 2008.01.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 642 òºãðºã 85 ìºíãº, сарын 108000 болгосон шийдвэрүүдийг гаргаж байсан байна.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохгүй байх. Инфляцийн түвшин өндөр бус, инфляц нь зардлын хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох нь их төлөв инфляц хөөрөгдөх хүчин зүйл болдгийг өнгөрсөн жилүүдийн туршлага, сургамж харуулж байна. Тэр тусмаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь эдийн засгийн, зөвшилцөл дээр суурилсан гэхээсээ илүү улс төрийн хүчин зүйлс, тодорхой намын сонгуулийн бодлого ой холбогдож ирсэн нь нэгэнт илэрхий зүйл билээ.
- Хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үнэхээр тогтоох эдийн засгийн болон нийгмийн бодитой бөгөөд онол, практикийн хувьд маргашгүй үндэслэл байгаа гэж нотолбол түүнийг бүс нутгаан ялгавартай тогтоох нь хувийн хэвшилд төдийгүй нийт ажилтнуудад ач холбогдолтой, бодит байдалд зохицсон механизм болж чадна.
- Барилгын салбарын үнийг тогтоох / 4000 айлын орон сууц /
- Эрсдэл, хохиролыг төр хариуцах тухай хууль гаргасан.
- Хяналт шалгалт, татвар, төсвийн увиагүй систем
Дэлхийн түүхийн хар барааныг бид дагасаар
Бид дэлхийн түүхийн хар барааныг дагасаар явна. 1980-аад онд Корпоратист болон Патерналист буянлаг төрийн бодлого нь эдийн засгийн томоохон алдагдалд хүргэж ажилгүйдэл, ядуурлын түвшин эрс нэмэгдсэн Шинэ Зеландыг бид санаж байгаа байх. Мөн 1980-аад оны АНУ, Англи гэх мэт өөр олон жишээг дурьдаж болох юм. Хууль тогтоогчид өөрсдөдөө төсөв хуваарьлан дахин сонгогдох увиагүй бодлого баримтлаж, хүч түрэмгийлэн шийдсэн нь 1960-аад оны ЗХУ-ыг санагдуулам. Энэ мэт төр зах зээлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох / этатист /, их татвар, их халамж / Буянлаг төрийн үзэл /-ийн бодлого баримтлах нь Монгол улс Ардчилсан, чөлөөт зах зээлийн системээс ухарч, Социал демократ нийгмийг чиг шугамаа болгогч Азийн авторитари капитализмыг бүтээх эрин үе рүүгээ яваад байх шиг.
Ядуурал, гуйланчлал гараа тосон угтах замаар бид аялах ёстой гэж үү?
Ирээдүйг бид өөрсдөө бүтээнэ гэж бурханы сургаальд заасан байдаг билээ. Харин ирээдүй нь харанхуй бараан сүйдэр байгаа бол түүнд нэг ч гэсэн лаа асаа гэсэн онч мэргэн үгс ч бий. Бидний ирээдүй Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт байрлах Африк хэмээх ядуурлын арал шиг зурайж байна. Муу хүн өөрийн алдаанаас суралцдаг сайн хүн бусдын алдаанаас суралцдаг. Харин бид өөрсдийн алдаанаас ч суралцсангүй нүдээ анин зам өөд гүйсээр байна.
Дээр өгүүлсэнчлэн бид дэлхийн түүхийн хар барааныг дагасаар байна. Африкт 6 секунт тутамд нэг хүүхэд өлсгөлөнгөөр нас бардаг. Бидний ирээдүйд яг тийм дүр зураг зурайж байна. Хүн амын 50 хувь нь хэт ядуу, 6 хувь нь хэт баян гэсэн статистикаас л ирээдүйгээ тодорхойлж болох юм. Гэвч бидэнд боломж байна. Учир нь бидэнд сонголт хийх уулзварууд олон тохиолдож байна. Бид чөлөөт зах зээлийн системийн нэвтрүүлж төр нь Буянлаг төрийн үйл ажиллагаагаа / халамжийн бодлого / зогсоох, татварын дарамтыг бууруулах, эрх зүйт төрийн хариуцлага, импичментийг хэрэгжүүлж, төрийн нүсэр аппаратыг багасгасан цагт бид ядуурал, гуйланчлал руу биш харин эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишгээр энх тайван, амар амгалан тийм нийгмийг цогцлоон бүтээж чадна. 1980-аад онд Роналд Реайган авч хэрэгжүүлсэн сайхан туршлагыг, Шинэ зеландын Буянлаг төрийн бодлогоо зогсоосноороо хэдхэн жилийн дотор эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 3-т орсон түүхээс суралцах асар өргөн боломж бидэнд байна.
Төр зах зээлд хутгалдвал ядуурал, гуйланчлал ирдэг. Ядуурал, гуйланчлал гараа тосон угтах замаар бид аялах ёстой гэж үү? Таны амьдрал таны гарт байна.
No comments:
Post a Comment